“Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт анхны бага хурал боллоо...
ХасЛизинг ХХК болон Олон улсын санхүүгийн корпораци(IFC) хамтран санаачлан ХХААХҮЯ болон ЭБЭХЯ-ны дэмжлэгтэйгээр “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт анхны бага 2010 оны 6 дугаар сар 09-нд хурал боллоо. Бага хуралд ЗГ-ын төлөөлөл, 170-аад ААНБ-ын ажилтан, бизнес эрхлэгч хувь хүн оролцлоо.
Хурлын үеэр ХасЛизинг ХХК-иас өөрт шаардалагатай байгаа тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөө лизингээр авч үйл ажиллагаа нь өргөжин тэлж, тогтвортой ажиллаж байгаа ААНБ-ын төлөөлөл ирж хурлын индэр дээрээс болон нөхөрсөгөөр лизингийн ашиг тусыг ажил, мэргэжил нэгт нөхөддөө зөвлөн байсан нь ХасЛизинг ХХК харилцагчид, түрээслэгчилтэйгээ хэрхэн нэгэн баг, нэг хамт олон болж ойр дотно ажилладаг нь уг хурлын нөхөрсөг уур амьсгалаас тодхон харагдаж байв.
Мөн ЗГ-ын гишүүд болон яамдуудын төлөөлөл ирж төрөөс лизингийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, ямар хэлбэрээр бизнес эрхлэгчидээ дэмжих талаар танилцуулга тавьж тэдний санал бодлыг сонсож мөн IFC-ийн ОУ-ын Лизингийн мэргэжилтэн Stewart Pirnie өөрийн мэдлэг туршлагаасаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэйгээ хуваалцан тэдэнд тулгарч буй бэрхшээлийн талаар харилцан ярилцаж зөвлөгөө өгч байсан нь бизнес эрхлэгчидэд ихээхэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өнгөрлөө хэмээн бага хуралд оролцогчид дурьдаж байлаа.
Хурлын төгсгөлд ХасЛизинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан хэлэхдээ: “Манай улсын үйлдвэржилтийн үйл явц эхлэлийн шатандаа байна. Аж үйлдвэрийн бараг бүх салбарт тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага их байгаа. Тиймээс 90-ээд оны эхэнд арилжааны банкууд эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсантай адил санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь цаашид үйлдвэржилтийн үйл явцыг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн өөрийн бодлыг хуваалцаж талархалын нижгэсэн алга ташилт, цаашид ихийг хийж бүтээх урам зоригоор дүүрэн тус хурал өндөрлөсөн юм.

