Мэргэжилтний зөвлөгөө

Ахлах Лизингийн мэргэжилтэн Г.Доржпүрэв зөвлөж байна

Зөвлөмж

 
  • Та бизнесийн орлого, зарлагаа байнга хөтөлж, баримтжуулж байх
  • Түрээсээр авах тоног төхөөрөмжийн техник, технологийн талаарх мэдлэг, туршлагатай байх
  • Түрээсээр авах тоног төхөөрөмж чанартай, удаан хугацаанд ашиглах боломжтой, бүтээмж өндөр байх
  • Бэлтгэн нийлүүлэгч байгууллага нь тоног төхөөрөмжинд баталгаа өгч мөн сэлбэг хэрэгслээр хангах боломжтой байх
  • Банк, санхүүгийн байгууллагатай харьцаж байсан, зээлийн сайн түүхтэй байх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулдаг тодорхой сувагтай, ирээдүйд орж ирэх орлого тодорхой байх /бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах гэрээтэй, эсвэл байнгын хэрэглэгчидтэй болсон байх/
  • Тухайн бизнесийг 1-ээс доошгүй жил эрхэлж байсан туршлагатай байх, тодорхой хэмжээний эргэлтийн болон үндсэн хөрөнгөтэй, нэмэлт барьцаа хөрөнгө тавих боломжтой
  • Удирдагч нь зан чанарын хувьд түрээсийн төлбөрийг төлөх сэтгэлтэй, хамт олны дунд нэр хүндтэй, удирдан зохион байгуулах авъяастай байх
  • Бизнесээ явуулж ашигтай ажиллаж, түрээсийн төлбөрийг төлөх хангалттай мөнгөн урсгалтай байх
  • Санхүүгийн түрээсээр тоног төхөөрөмж авснаар та бэлэн мөнгөө эргэлтэнд оруулж, ашигтай ажиллах боломжтой
  • Та санхүүгийн түрээсээр авч байгаа зүйлийг даатгалд хамруулснаар аливаа эрсдэлээс хамгаалагдана
  • Түрээсийн зүйлийг балансын үндсэн хөрөнгийн хэсэгт бүртгэн, түрээсээ өр төлбөрийн хэсэгт бүртгэж, элэгдэл байгуулах. Мөн үндсэн түрээсээ төлсөн хэмжээгээр НӨАТ-ийн падаан авч болно

Шинэ мэдээ

        ХасЛизинг ХХК болон Олон улсын санхүүгийн корпораци(IFC) хамтран санаачлан ХХААХҮЯ болон ЭБЭХЯ-ны дэмжлэгтэйгээр  “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт анхны бага 2010 оны 6 дугаар сар 09-нд хурал боллоо. Бага хуралд ЗГ-ын төлөөлөл, 170-аад  ААНБ-ын ажилтан, бизнес эрхлэгч хувь