Лизинг олгох үе шат

ХасЛизинг ХХК-аас түрээс хүсэгч нь дараах үе шатын дагуу ажиллана.

  1. Түрээс хүсэгч нь түрээслэх барааг сонгосон байх ёстой. (тухайн барааны талаарх тодорхойлолт, техникийн үзүүлэлт зэрэг бүхий л мэдээллийг авсан байх шаардлагатай)
  2. ХасЛизинг ХХК-д санхүүгийн түрээсийн өргөдөл гаргах. (ХасЛизинг ХХК-ийн Лизингийн мэргэжилтэнтэй уулзан түрээсийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох, шаардлага хангаж байгаа тохиолдолд бүрдүүлэх материал болон санхүүгийн түрээсийн өргөдлийн маягтыг авч материалыг бүрдүүлж өгнө).
  3. Түрээс хүсэгчийн бүрдүүлсэн материал дээр Лизингийн мэргэжилтэн судалгаа шинжилгээ хийнэ.
  4. Түрээс олгох шийдвэр гарсан тохиолдолд түрээслэгч нь санхүүгийн түрээсийн гэрээг байгуулан, урьдчилгаа төлбөр, даатгал, шимтгэлийн төлбөрийг ХасЛизинг ХХК-ийн дансанд тушаана.
  5. ХасЛизинг ХХК-аас бэлтгэн нийлүүлэгч байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ.
  6. ХасЛизинг ХХК, түрээслэгч, бэлтгэн нийлүүлэгч 3 тал хамт байлцан тоног төхөөрөмжийг хүлээлцэнэ. Тоног төхөөрөмж хүлээлцэх актыг 3 хувь үйлдэн талууд нэг нэг хувийг хадгална.
  7. ХасЛизинг ХХК түрээслэгчийн түрээсийг бүртгэн, тоног төхөөрөмжийн үнийг бэлтгэн нийлүүлэгч байгууллагад шилжүүлнэ.
  8. Түрээслэгч түрээсийн эргэн төлөлтийг графикийн дагуу ХасЛизинг ХХК-ийн дансанд төлнө.



Шинэ мэдээ

        ХасЛизинг ХХК болон Олон улсын санхүүгийн корпораци(IFC) хамтран санаачлан ХХААХҮЯ болон ЭБЭХЯ-ны дэмжлэгтэйгээр  “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт анхны бага 2010 оны 6 дугаар сар 09-нд хурал боллоо. Бага хуралд ЗГ-ын төлөөлөл, 170-аад  ААНБ-ын ажилтан, бизнес эрхлэгч хувь