Тавигдах шаардлага
АЖ АХУЙ НЭГЖ БОЛ:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин байдаг бөгөөд бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг
- Үүсгэн байгуулагдсанаас хойш сүүлийн 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж буй
- Гүйцэтгэх удирдлагаас гадна 1-ээс доошгүй үндсэн ажилтантай
- Үйл ажиллагаа тогтвортой эрхэлдэг, бизнесийн тодорхой байртай, эсхүл борлуулалтын тодорхой сувагтай
- Нягтлан бодох бүртгэл хөтлөлт эмх цэгцтэй байх
- Түрээсийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа шинжилгээний явцад бизнесийн үйл ажиллагааны орлого, мөнгөн урсгалаар түрээсийн төлбөрийг хүүгийн хамт бүрэн эргэн төлөх боломжтой байх
БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИРГЭН БОЛ:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг, Монгол Улсын иргэн байх
- Бизнесийн үйл ажиллагааг 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж буй
- Бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тодорхой ажлын байртай, эсхүл тогтсон борлуулалтын сувагтай
- Бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын бүртгэл тооцоотой
- Түрээсийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа, шинжилгээний явцад, бизнесийн үйл ажиллагааны орлого, мөнгөн урсгалаар үндсэн төлбөр болон түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх
ЦАЛИНГИЙН ОРЛОГОТОЙ ИРГЭН БОЛ:
- Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, Монгол Улсын иргэн байх
- Албан байгууллага, аж ахуйн нэгжид 1 жилээс доошгүй хугацаанд хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилтнаар ажиллаж буй, цалингийн тогтмол орлоготой
- Лизингийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа, шинжилгээний явцад цалингийн орлого, өрхийн гишүүдийн бусад орлогоор түрээсийн зүйлийн өртөг, түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх
Бизнес эрхлэгч ААН, иргэн танд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хэрэгцээ гарсан бол одоогийн үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа:
- Бүх төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
- Хөдөө аж ахуйн болон зам барилгын машин, механизм
- Эмнэлэг болон бусад үйлчилгээний тоног төхөөрөмжүүдээ манай компанийн өмчлөх эрхэд шилжүүлэн, эдгээр түрээсийн зүйл болох тоног төхөөрөмжөө буцаан түрээслэж
- Тодорхой түрээсийн төлбөртэйгөөр ( хүү )
- Тодорхой түрээсийн хугацаатайгаар
- Өмнөх үйл ажиллагаагаа доголдуулалгүйгээр
- Хэвийн үйл ажиллагаандаа ашиглаж, эзэмшсэнээр хэрэгцээтэй байгаа эрэлтийн хөрөнгийнхөө санхүүжилтийг авах боломжийг олгож байдаг юм.
Давуу тал:
- Орлого олдоггүй активыг бууруулж, орлого олдог активыг нэмэгдүүлнэ
- Өр төлбөр ба өөрийн хөрөнгийн харьцааг сайжруулна
- Дунд хугацаан дахь татварын зардлыг бууруулдаг
- Бэлэн мөнгөний урсгалаа сайжруулах
- Ашиг орлогоо өсгөх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зэрэг олон давуу талуудыг бий болгож байгаа юм.
Түрээсийн нөхцөл
| Төгрөг | Доллар | |
|---|---|---|
| Түрээсийн төлбөр ( хүү ) |
2%-2.3%
|
1.5%-1.7%
|
| Түрээсийн хугацаа | Буцаан түрээслүүлэх гэж байгаа түрээсийн зүйлийн ашиглалтын байдлаас хамаарч 6-36 сар | |
| Түрээсийн хэмжээ | Хэрэгцээтэй байгаа эргэлтийн хөрөнгийн хэмжээ, буцаан түрээслэх түрээсийн зүйлийн үнэлгээнээс хамаарна | |
Эргэн төлөх нөхцөл:
Лизингийн төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлөхөд явуулж буй бизнесийн онцлог, улирлын нөлөөлөл, түрээсийн хугацаанаас хамааруулан үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг Лизингийн мэргэжилтэнтэй зөвлөлдөн уян хатан тогтоож болно.
Даатгал:
Буцаан түрээслэж буй түрээсийн зүйлийг түрээсийн хугацааны туршид даатгуулна.Жил бүр даатгалын гэрээгээ сунгуулж, даатгалын хураамжыг түрээслэгч төлнө. Даатгалын компанийг ХасЛизингээс санал болгоно.
Барьцаа:
Буцаан түрээслэж байгаа түрээсийн зүйл нь барьцаа болно.
Холбоосууд
Шинэ мэдээ
ХасЛизинг ХХК болон Олон улсын санхүүгийн корпораци(IFC) хамтран санаачлан ХХААХҮЯ болон ЭБЭХЯ-ны дэмжлэгтэйгээр “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт анхны бага 2010 оны 6 дугаар сар 09-нд хурал боллоо. Бага хуралд ЗГ-ын төлөөлөл, 170-аад ААНБ-ын ажилтан, бизнес эрхлэгч хувь

