Санхүүгийн түрээс

        Лизингээр авахаар сонгосон түрээсийн зүйлийнхээ тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөрийг төлөөд, үлдэх хэрэгцээтэй байгаа санхүүжилтээ:

  • Урт хугацаагаар
  • Тодорхой түрээсийн төлбөртэйгөөр (хүүтэйгээр)
  • Тухайн түрээсийн хөрөнгийг эзэмших, ашиглаж эрхтэйгээр
  • Барьцаа хөрөнгийн шаардлагагүйгээр авах боломжтой.

Түрээсийн зүйл гэдэг нь лизингээр авахыг хүссэн:

  • Бүх төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Бүх төрлийн үйлчилгээний тоног төхөөрөмж
  • Шинэ суудлын автомшин
  • Хүнд машин механизм, өөрөө явагч хэрэгсэл

Түрээсийн зүйлийг хаанаас сонгож болох:

  • ХасЛизинг ХХК-тай бэлтгэн нийлүүлэгчээр хамтран ажиллаж байгаа зуучлагч, бэлтгэн нийлүүлэгч, албан ёсны дистрибьютер байгууллагуудаас
  • Шууд гадаад, дотоодын үйлдвэрлэгчээс
  • Шууд гадаадын зах зээлээс буюу худалдааны төлөөлөгч байгууллагаас
Давуу талууд
Лизинг хүсэгч та лизингээр тоног төхөөрөмж авснаар:
  • Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх
  • Бэлэн мөнгөний урсгалаа сайжруулах
  • Ашиг орлогоо өсгөх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх
  • Татвар ноогдох орлогыг бууруулах
  • Үндсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах боломжийг олгох
  • Түрээсийн хугацааны эцэст өөрийн өмчлөлд шилжүүлэн авах
  • Түрээсийн зүйлийн бэлнээр худалдан авах мөнгөн хөрөнгийг бизнесийнхээ бусад хэрэгцээнд зарцуулах
  • Шинэ техник технологийн нэвтрүүлэх, засвар үйлчилгээний зардлаа багасгах
  • Бүтээгдэхүүнийхээ үр өгөөж, чанар, гарцыг сайжруулах
  • Дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх
  • Ажлын байр шинээр бий болгох

Түрээсийн нөхцөл

Санхүүгийн түрээс Түрээсийн
хугацаа
Түрээсийн
төлбөр (хүү )
MNT( төгрөг)
Түрээсийн
төлбөр (хүү )
USD ( доллар)
Урьдчилгаа
төлбөр
Үйлдвэрлэл тоног төхөөрөмж 6-60 сар
2%-2.3%
1.5%-1.7%
20%-40%
Шинэ суудлын автомашин 6-60 сар 30%
Үйлчилгээний тоног төхөөрөмж 6-36 сар 20%-40%
Оффисийн тавилга, комьпютер 6-24 сар 30%
Хүнд машин механизм, өөрөө явагч хэрэгсэл 6-36 сар 30%
Түрээсийн хэмжээ :

        Дээд хэмжээ : 500 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний доллар хүртэл
        Доод хэмжээ : 1 сая төгрөгөөс дээш

Эргэн төлөх нөхцөл:

        Лизингийн төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлөхөд явуулж буй бизнесийн онцлог, улирлын нөлөөлөл, түрээсийн хугацаанаас хамааруулан үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг Лизингийн мэргэжилтэнтэй зөвлөлдөн уян хатан тогтоож болно.

Даатгал:

        Түрээсийн зүйлийг түрээсийн хугацааны туршид даатгуулна.
Жил бүр даатгалын гэрээгээ сунгуулж, даатгалын хураамжыг түрээслэгч төлнө. Даатгалын компанийг ХасЛизингээс санал болгоно.
(Даатгалын компаниа сонголттой болгон өөрийн өмч учир тусгай нөхцөл авч, эрсдлээ хаах тал дээр шаардлага тавих?)

Барьцаа:

        Түрээсийн зүйл нь барьцаа болно. Шаардлагатай тохиолдолд нэмэлт барьцаа шаардана.

Бүрдүүлэх материал

Санхүүгийн түрээсийн санхүүжилт хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материалууд:
АЖ АХУЙ НЭГЖ БОЛ:
  • Лизинг хүссэн өргөдөл
  • Удирдах албан тушаалтан, үүсгэн байгуулагчид, нягтлан бодогчийн нотариатаар баталгаажуулсан ИҮ хуулбар
  • Удирдах албан тушаалтны сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
  • Бизнесийн түүх, танилцуулга, одоогийн үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөгөө
  • ААН-ийн нотариатаар баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
  • Лизинг авах тухай холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэр, зөвшөөрөл /Хувь нийлүүлэгчдийн хурлын проткол, ТУЗ-ын зөвшөөрөл г.м/
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, МХГ-ийн дүгнэлт
  • Сүүлийн 2 жилийн болон хамгийн сүүлийн улирлын татварын албаар баталгаажуулсан санхүүгийн тайлангууд, аудитаар баталгаажуулсан тайлан
  • Лизингийн төлбөр төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар /ХасЛизинг Маягт/
  • Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, бараа материалын жагсаалт/ХасЛизинг Маягт/
  • Авлага, өглөгийн тайлан, түүнтэй холбоотой гэрээ
  • Сүүлийн нэг жилийн дансны хуулга
  • Бэлтгэн нийлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудтай хийсэн гэрээ
  • Ажлын байр болон бусад түрээсийн гэрээ
  • Зээлийн түүх, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга
  • Худалдан авах тоног төхөөрөмж, автомашины үнийн санал, техник үзүүлэлт, худалдан авах гэрээ, нэхэмжлэх
БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИРГЭН БОЛ:
  • Лизинг хүссэн өргөдөл
  • Удирдах албан тушаалтан, гэр бүлийн гишүүд, нягтлан бодогчийн нотариатаар баталгаажуулсан ИҮ хуулбар
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Бизнесийн түүх, танилцуулга, одоогийн үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөгөө
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, МХГ-ийн дүгнэлт
  • Лизингийн төлбөр төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар/ХасЛизинг Маягт/
  • Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, бараа материалын жагсаалт /ХасЛизинг Маягт/
  • Авлага, өглөгийн тайлан, түүнтэй холбоотой гэрээ
  • Сүүлийн нэг жилийн дансны хуулга
  • Бэлтгэн нийлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудтай хийсэн гэрээ
  • Ажлын байр болон бусад түрээсийн гэрээ
  • Зээлийн түүх, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга
  • Нэмэлт барьцаа, батлан даалт хэрэгтэй бол түүнтэй холбоотой бичиг баримтууд
  • Худалдан авах тоног төхөөрөмж, автомашины үнийн санал, техник үзүүлэлт, худалдан авах гэрээ, нэхэмжлэх
ЦАЛИНГИЙН ОРЛОГОТОЙ ИРГЭН БОЛ:
(зөвхөн шинэ суудлын автомашины лизинг хүсэгч иргэн)
  • Лизинг хүссэн өргөдөл
  • Түрээс хүсэгч болон гэр бүлийн гишүүдийн нотариатаар баталгаажуулсан ИҮ хуулбар
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Лизингийн төлбөр төлөх эх үүсвэрийн тооцоо, тайлбар /ХасЛизинг ХХК-ийн Маягт/
  • Цалингийн тодорхойлолт /ХасЛизинг ХХК-ийн Маягт/, Нийгмийн даатгалын дэвтэр
  • Өрхийн бусад гишүүдийн орлого тодорхойлох баримт
  • Зээлийн түүх, банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга
  • Худалдан авах тоног төхөөрөмж, автомашины үнийн санал, техник үзүүлэлт худалдан авах гэрээ, нэхэмжлэх,

Тавигдах шаардлага

АЖ АХУЙ НЭГЖ БОЛ:
  1. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин байдаг бөгөөд бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг
  2. Үүсгэн байгуулагдсанаас хойш сүүлийн 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлж буй
  3. Гүйцэтгэх удирдлагаас гадна 1-ээс доошгүй үндсэн ажилтантай
  4. Үйл ажиллагаа тогтвортой эрхэлдэг, бизнесийн тодорхой байртай, эсхүл борлуулалтын тодорхой сувагтай
  5. Нягтлан бодох бүртгэл хөтлөлт эмх цэгцтэй байх
  6. Түрээсийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа шинжилгээний явцад бизнесийн үйл ажиллагааны орлого, мөнгөн урсгалаар түрээсийн төлбөрийг хүүгийн хамт бүрэн эргэн төлөх боломжтой байх
БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИРГЭН БОЛ:
  1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг, Монгол Улсын иргэн байх
  2. Бизнесийн үйл ажиллагааг 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж буй
  3. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тодорхой ажлын байртай, эсхүл тогтсон борлуулалтын сувагтай
  4. Бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын бүртгэл тооцоотой
  5. Түрээсийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа, шинжилгээний явцад, бизнесийн үйл ажиллагааны орлого, мөнгөн урсгалаар үндсэн төлбөр болон түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх
ЦАЛИНГИЙН ОРЛОГОТОЙ ИРГЭН БОЛ:
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, Монгол Улсын иргэн байх
  • Албан байгууллага, аж ахуйн нэгжид 1 жилээс доошгүй хугацаанд хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилтнаар ажиллаж буй, цалингийн тогтмол орлоготой
  • Лизингийн мэргэжилтний хийсэн түрээсийн судалгаа, шинжилгээний явцад цалингийн орлого, өрхийн гишүүдийн бусад орлогоор түрээсийн зүйлийн өртөг, түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх

Шинэ мэдээ

        ХасЛизинг ХХК болон Олон улсын санхүүгийн корпораци(IFC) хамтран санаачлан ХХААХҮЯ болон ЭБЭХЯ-ны дэмжлэгтэйгээр  “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт анхны бага 2010 оны 6 дугаар сар 09-нд хурал боллоо. Бага хуралд ЗГ-ын төлөөлөл, 170-аад  ААНБ-ын ажилтан, бизнес эрхлэгч хувь