Мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагчид, бизнесийн түншүүд,
хамтран ажиллагч та бүхэнд
ХасЛизинг ХХК-ийн зүгээс мэндчилж байна.

        Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын санхүүгийн зах зээлд Лизингийн үйлчилгээг цогц утгаар нь хэрэгжүүлэгч байхын төлөө хичээнгүйлэн ажиллаж ирсэн бөгөөд энэ нь харилцагч, хамтран ажиллагсдын маань бизнест нөлөөлөхүйц хувь нэмрээ оруулсан, компанийн хувьд шинийг санаачлан хэрэгжүүлэгч байж чадсан юм.

        Хэдийгээр 2009 онд Монгол улсын эдийн засаг уналттай байж, олон компаниуд үүд хаалгаа барихад хүрч, Банк санхүүгийн салбарт хямрал хүчтэй нөлөөлсөн жил байсан боловч манай хамт олон амжилттай ажиллаж өсөлттэй тус оныг үдлээ.

        2010 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар 118 ААН, иргэдэд 3.2 тэрбум төгрөгийн санхүүгийн түрээсийг олгож, боловсон хүчнийг ажлын байраар хангагдах нөхцлийг бүрдүүлж, мөн шинэ техник технологийг нэвтрүүлж чадсанаараа монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

        Бид энэхүү амжилтаа бататган, улам илүүг хийж бүтээхэд харилцагч, хамтран ажиллагч та бүхний оролцоо хамгийн том дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

ХАСЛИЗИНГ ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
/Д.ЖАРГАЛСАЙХАН/
none

Санал асуулга

Лизингийн үйлчилгээ болон Зээлийн үйлчилгээнүүдийн альныг нь илүү ашигладаг вэ?
Лизингийн үйлчилгээ
Зээлийн үйлчилгээ
Хоёуланг нь...

Шинэ мэдээ

        ХасЛизинг ХХК болон Олон улсын санхүүгийн корпораци(IFC) хамтран санаачлан ХХААХҮЯ болон ЭБЭХЯ-ны дэмжлэгтэйгээр  “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт анхны бага 2010 оны 6 дугаар сар 09-нд хурал боллоо. Бага хуралд ЗГ-ын төлөөлөл, 170-аад  ААНБ-ын ажилтан, бизнес эрхлэгч хувь