Монгол Хьюндэй Киа ХХК [Шинэ суудлын автомашин]

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Хьюндэй КИА фирмийн шинэ автомашины худалдаа
  • Хьюндэй КИА фирмийн автомашины сэлбэгийн худалдаа
  • Авто засвар


Үйл ажиллагааны онцлог:

         Монгол Сибирийн нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн хэт хүйтэнд асах чадвартай, бага октантай буюу утаатай шатахуун зарцуулах хөдөлгүүр суурилагдсан, сайжруулсан амортизатортой, газар тэнхлэг хоорондын зайг өндөрсгөсөн автомашиныг үйлдвэрээс нь шууд нийлүүлдэг.

          Худалдсан автомашиндаа 1 жил буюу 20 000 км -ийн баталгаат засварын хугацаа олгодог ба засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаандаа 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

         Хьюндэй КИА фирмийн автомашины оригиналь сэлбэг худалддаг бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, БНСУ -д дадлагажсан чадварлаг инженер техникийн ажилтнууд бүхий автозасварын газраар засвар үйлчилгээ үзүүлдэг.



                         Эрхэм хүндэт таны энэ өдрийн амар амгаланг айлтгая !

         Бид автомашин үйлдвэрлэгч дэлхийд алдартай Хьюндэй КИА корпорацийн төлөөлөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаадаа туйлын их баяртай байна.

         Бидний нөр их хөдөлмөр болон үйлчлүүлэгч таны гүнтэй хувь нэмрийн дор бид 1998 оноос хойш өнөөг хүртэл үргэлж амжилт бүтээл дүүрэн ажиллаж ирлээ.

         Эрхэм үйлчлүүлэгч таныг, хүн төрөлхтний автомашины хэрэгцээ улам бүр ихэсч эгэл жирийн хэрэглээ болж буй өнөөгийн нийгэмтэй хөл зэрэгцэн алхуулан, орчин үеийн тав тухтай, аюулгүй, байгал орчныг бага бохирдуулах тийм автомашиныг танд хүргэхийн төлөө бид чармайн ажиллах болно.

         Монголын ард түмэн автомашины хоёрдогч бус анхны хэрэглэгчид байж, автомашин тань үйлдвэрээсээ шууд хэрэглэгч таны гарт хүрэх боломжийг бүрдүүлэх нь бидний эхний зорилт юм.

        Хэрэглэгч таны автомашины, зогсолтгүй эргэх мөнхийн хөдөлгүүр мэт үргэлжийн бат найдвартай ажиллагааг хангах үүднээс баталгаатай сэлбэг хэрэгслийг төрөл зүйл бүрээр нь нийлүүлэн худалдаалж, чадварлаг мэргэшсэн инженер техникийн ажилтнууд орчин үеийн тоног төхөөрөмжөөр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нь бидний хоёр дахь гол зорилт юм.

        Бид үргэлж үйлчлүүлэгч таны автомашины төлөө өмнөөс тань санаа тавин, худалдсан нэг ширхэг автомашин бүрийнхээ аюулгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд ажиллах болно.

Таны алтан шар зам өлзийтэй байг !

Ким Тэ Хуа Ерөнхий захирал Монгол Хьюндэй КИА ХХК

2113 удаа уншсан.
Монгол Хьюндэй Киа ХХК
Монгол Хьюндэй Киа ХХК [1998 оноос хойш]
Бүх төрлийн тусгай зориулалтын ачааны автомашин

Холбоо барих

Санхүүч Мөнхгэрэл 99098683
635250
mhk@mongol.net
www.mongolhyundaikia.lavlav.mn

Хувийн зурвас